Давтагддаг ажлыг автоматжуулж,

борлуулалтын урсгалыг нэгтгэе.

Автоматжуулалт нь бизнесийн тань Маркетинг & харилцаа, Баг, Хүний нөөц, болон Борлуулалтын гар ажлуудыг хялбарчилж, бүтээмжийг нэмэгдүүлж, борлуулалтыг өсгөдөг.

Бид танай одоогийн процессыг зураглаж, бизнесийн онцлогт тааруулсан шийдэл нэвтрүүлнэ.

Та бизнесээ автоматжуулахаар бодож байгаа бол бидэнтэй Zoom - ээр уулзааж ярилцаарай.

БИЗНЕС АВТОМАТЖУУЛАЛТЫН ШИЙДЛҮҮД

ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦААНЫ АВТОМАТЖУУЛАЛТ

Автомат урсгалуудыг текстээр харах
  • Идэвхгүй хэрэглэгчийг сануулах Нэг хэсэг холбоо бариагүй хүмүүст энгийн имэйл/SMS илгээж буцаан татна.
  • Богино лийд форм Холбоо барих мэдээллийг түргэн авч, дараагийн алхам руу автоматаар оруулна.
  • Урамшуулал, купон Хугацаатай санал үүсгээд дуусахаас өмнө эелдгээр сануулж өгнө.
  • Сэтгэгдэлд шуурхай хариу Коммент үлдээсэн хүнд шууд мессеж илгээж, хэрэгтэй линк рүү нь хөтөлнө.
  • Контентын хуваарь Пост, стори, рилсийг урьдчилж товлоод тогтмол гардаг болгоно.

үЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН БАГИЙН ХАРИЛЦААНЫ АВТОМАТЖУУЛАЛТ

Автомат урсгалуудыг текстээр харах
  • Давтамжтай ажлууд Долоо хоног бүр давтагдах ажлууд өөрсдөө үүсээд зөв хүнд ононо.
  • Дотоод сануулга Хугацаа тулмагц богино мэдэгдэл ирнэ; хоцорвол ахлахад дуулгадаг.
  • Зөвшөөрөл Чөлөө, зардал зэрэг хүсэлт шат дарааллаар онлайнаар батлагдана.
  • Нэгдсэн инбокс Бүх имэйл, мессеж нэг газар цугларч, нэг дэлгэцнээс хариулна.
  • SOP сан Ажлын заавар, баримтууд нэг сан дотор, шинэчлэлтэд нь мэдэгдэл очно.

ХҮНИЙ НӨӨЦ БОЛОН ШИНЭ АЖИЛТНЫ СИСТЕМ АВТОМАТЖУУЛАЛТ

Автомат урсгалуудыг текстээр харах
  • Эхний өдрийн чеклист Шинэ ажилтан юу хийхээ алхам алхмаар харж дуусгаад дараагийн алхам нээгдэнэ.
  • Баримт онлайнаар Шаардлагатай файлуудаа илгээж, менежер батлаад профайлд хадгална.
  • Богино сургалтууд Видео/материалаар дадлагажуулж, дуусгаагүй байвал сануулна.
  • Эхний саруудын үнэлгээ 7/30/60/90 хоногт энгийн үнэлгээ бөглүүлж, санал хүсэлтийг бүртгэнэ.
  • Чөлөө/зардал Хүсэлтээ онлайнаар илгээгээд шат дараатайгаар батлуулна.
 Сургалтын процессыг хялбаршуулах

БОРЛУУЛАЛТ СИСТЕМЙИН АВТОМАТЖУУЛАЛТ

Автомат урсгалуудыг текстээр харах
  • Лийдийг ялгах Орж ирсэн лийдийг халуун/дулаан гэж ангилж, зөв хүнд хуваарилна.
  • Дамжлагын удирдлага Шат дамжих бүрт таск, сануулга автоматаар үүсэж бөглөрөл багасна.
  • Санал/гэрээ Бэлэн загвараар хурдан илгээж, баталгаажмагц дараагийн ажил нээгдэнэ.
  • Фоллоу-ап сануулга Хариу ирэхгүй бол тохирсон имэйл/SMS-ээр зөөлөн сануулж дараагийн алхам руу урина.
  • Буцаан идэвхжүүлэх Алдсан боломжийг тодорхой хугацааны дараа энгийн санал, хэрэгтэй контентоор сэргээнэ.

БИЗНЕСИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ЖИШЭЭНҮҮД

онлайн борлуулалтын бизнесийн автоматжуулалт

Сошиал дээр сонирхсон хүмүүсийг коммент, мессежээс нь “алдалгүй” авч, богино формоор холбоо барих мэдээллийг нь авна. Дараагийн алхам (танилцуулга, захиалга, зөвлөгөө авах) руу систем өөрөө чиглүүлдэг тул гараар шилжүүлэх ажил багасна.

Бүх харилцаа нэг инбокст цуглардаг учраас баг шуурхай хариулна. Хариу дутсан ч зөөлөн сануулга явж, сонирхол тасрахгүй.

Үйлчилгээний бизнесийн автоматжуулалт

Хэрэглэгч вэбээс өөрт тохирсон цагийг сонгоход баталгаажуулалт, сануулгууд автоматаар очно. Олон ажилтантай бол календар нь тус тусдаа, давхцалгүй зохицуулагдана.

Үйлчилгээний дараа богино асуулга илгээж санал авч, сайн үнэлгээг танай пэйж/вэб рүү уриална. Ингэснээр дахин ирэлт нэмэгдэж, цаг авчихаад ирэхгүй байх тохиолдол мэдэгдэхүйц багасна.

Онлайн сургалтын бизнесийн автоматжуулалт

Бүртгүүлмэгц нэвтрэх эрх нээгдэж, хичээлүүд тодорхой дарааллаар автоматаар ил гарч ирнэ. Дундуур нь товч сануулга очих тул сурагч хоцрохгүй.

Ахиц дэвшил, богино шалгалтын дүнг систем нэгтгэнэ. Курс дуусахад гэрчилгээ болон дараагийн шатны санал автоматаар очиж, суралцах аялал тасралтгүй үргэлжилнэ.