Системтэй Бизнес

БИЗНЕСИЙН УРСГАЛАА ХОЁР АЛХАМААР ЦЭГЦЛЭЕ

Таны өдөр тутмын ажил иймэрхүү байж магадгүй

Даалгавар, хуваарь, харилцагчийн мэдээлэл тарамдсан

Багийн ажил давхцаж, цаг дэмий урсаж байна

Хэн юу хийж байгааг мэдэхэд хэцүү

Илүү их ажиллах тусам илүү завгүй, гэхдээ төдийлөн урагшлахгүй

Үүнийг шийдэхэд хоёр алхам шаардлагатай

Системээ ойлгох шат:

Үйл ажиллагаагаа системийн түвшинд харж сурах.

Системээ хэрэгжүүлэх шат:

Бүтэцтэй системийг технологийн түвшинд автоматжуулах.

Танд аль шат илүү тохирохыг мэдэх үү?

САЙН СИСТЕМГҮЙ БИЗНЕС БОЛ ГАЛ УНТРААДАГ БИЗНЕС

БИЗНЕС СИСТЕМИЙН СУРГАЛТ

Технологиос өмнө - ойлголт.
Энэ сургалт танд бизнесийн урсгалаа зураглаж, системийн сэтгэлгээ суулгахад тусална.

Энэ бол мотиваци биш сэтгэлгээний шинэ түвшин.

СИСТЕМИЙН АВТОМАТЖУУЛАЛТ БОЛ ЗӨВ СИСТЕМТЭЙ БИЗНЕСИЙН ХӨДӨЛГҮҮР

БИЗНЕС АВТОМАТЖУУЛАЛТ ШИЙДЭЛ

Автоматжуулалтын шийдэл

Хэрвээ та бизнесийнхээ системийг тодорхой болгосон бол дараагийн шат бол автоматжуулалт юм.

Яг одоо таны бизнес аль шатанд байна вэ?

3 минутын оношлогоогоор системийн түвшнээ тодорхойлоорой.

СИСТЕМЭЭ ойлгоОД БИЗНЕСЭЭ АВТОМАТЖУУЛ

Бид танд бизнесээ системийн түвшинд ойлгож, дараа нь технологийн түвшинд хэрэгжүүлэхэд тусална.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Автоматжуулалт манайд яг юуг сайжруулах вэ?

Давтагддаг ажлыг урсгал болгож багийн ачааллыг бууруулна. Шинэ мессежүүд нэгдсэн инбокст цугларч авто-хариу очно; лийд форм бөглөгдвөл шууд шошгологдоод дараагийн имэйл/SMS дараалал эхэлнэ. Жишээ: Онлайн дэлгүүрийн “асаалттай” цагуудад орж ирсэн DM-үүдэд авто мессеж очиж, захиалгын форм руу чиглүүлнэ.

Бидний одоогийн сувгуудтай (FB/IG/вэб/имэйл) уялдах уу?

Тийм. Контент нийтлэх хуваарь, сэтгэгдэл/DM автомат хариу, вэбсайт+формоор орж ирсэн лийдийг нэгтгэнэ. Жишээ: IG дээр “Үнэ?” гэсэн сэтгэгдэлд DM-ээр холбоос явж, товлолын форм руу автоматаар хөтөлнө.

Бизнесийн хэмжээнээс үл хамааран хэрэгжүүлж болох уу?

Болно. Жижиг багт суурь урсгал (нэгдсэн инбокс, энгийн форм, сануулга) хангалттай; өсөлтөд шаталсан урсгал, сегментчилсэн мессеж, багийн эрх нэмнэ. Жишээ: 3 хүний баг эхлээд нэг инбокс → дараа нь салбар бүрт эрх/самбар нэмэх.

Социал дээрх асуулт, сэтгэгдэлд яаж алдалгүй хариулах вэ?

Нэгдсэн инбокс + түлхүүр үг таних авто-хариу. “захиалах”, “нөөц” гэх үгтэй комментод DM-ээр замчилгаа очоод захиалгын форм руу шилжүүлнэ. Жишээ: Аяллын агентлагийн постын комментээс “лавлагаа” форм руу автоматаар чиглүүлдэг.

Контентоо тогтмол нийтлэх боломжтой юу?

Тийм. FB/IG-ээ холбож 3 сар хүртэл пост/стори/рилсийг урьдчилж хугацаалж болно. Жишээ: Долоо хоногт 3 пост автоматаар нийтлээд, эхний сэтгэгдэлд CTA-г автоматаар байршуулна.

Захиалга/хүсэлт орж ирэхэд багт яаж тараах вэ?

Даалгаврыг хариуцагчид автоматаар онооно; хугацаа дөхөхөд сануулна; дуусмагц статус шинэчлэгдэнэ. Жишээ: “Баталгаажуулах дуудлага” таск бүртгэл ирмэгц үүсэж, дуусахад pipeline-ын шат солигдоно.

Мессежүүд олон сувгаар тарамдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Имэйл, FB/IG мессеж, веб форм — бүгд нэг дэлгэц дээр. Хариултыг нэг газраас өгч, хоцролтыг багасгана. Жишээ: Имэйл ба IG DM-д SLA таймер тавьж, хариу өгөх дундаж хугацааг тогтмолжуулдаг.

Шинэ ажилтны эхний өдрийг яаж хялбарчлах вэ?

“Welcome” имэйл багц, онбординг чеклист, эрх нээлт, тоног төхөөрөмжийн алхмуудыг дарааллаар нээнэ. Жишээ: Борлуулалтын шинэ ажилтан эхний өдөр CRM нэвтрэх эрх, скрипт, шалгах жагсаалтаа авна.

Баримт бичгийг яаж цэгцтэй цуглуулах вэ?

Формоор файлаа илгээнэ → менежер батална → ажилтны профайлд хадгална. Жишээ: Иргэний үнэмлэх, даатгалын маягтыг нэг удаад авна.

Дотоод сургалтыг яаж тогтмолжуулах вэ?

Видео/материал бүхий модуль нээгээд ахиц хянах, дуусаагүйд сануулах, богино шалгалт хийх боломжтой. Жишээ: Үйлчилгээний стандартын 15 минутын богино сургалтууд.

Лийдийг яаж эрэмбэлж, зөв хүнд өгөх вэ?

Эх сурвалж/сонирхлоор оноо, шошго тавина. Халуун лийдийг шууд зөв шатны pipeline руу шилжүүлнэ. Жишээ: “Хот дотор” сонгосон лийдийг УБ багт автоматаар онооно.

Санал, гэрээтэй холбоотой урсгал байна уу?

“Санал” шатанд хүрмэгц санал баримт автоматаар бэлдэж илгээнэ; баталгаажмагц онбординг/товлолын даалгавар үүснэ. Жишээ: Гэрээ баталгаажихад хэрэглэгчийн танилцуулга имэйл, анхны уулзалтын тов автоматаар очдог.

Танай шийдлийг манай бизнесийн процессод тааруулж болох уу?

Болно. Урсгал, форм, шошгололт, таск, мэдэгдлийг танай салбар/багийн онцлогт нийцүүлнэ. Жишээ: Салон, клиник, сургалтын төв тус бүрийн урсгал өөр: календар, асуумж, даалгаврын бүтэц ялгаатай.

Дэмжлэг, сургалтын хэлбэр?

Алхам-алхмын нэвтрүүлэлт, онлайн/видео сургалт, хэрэгжүүлэлтийн коучинг, Монгол хэл дээр дэмжлэг үзүүлнэ. Жишээ: 30/60/90 хоногийн ахицын уулзалт, видео заавар, богино чеклистүүдээр дэмжинэ.